Сармагчны цэцэг өвчин бүх насныханд халдварлах чадвартай

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06


ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллага Роспотребнадзорын шинжээч Александр Семёнов сармагчны цэцэг өвчин бүх насныханд халдварлах чадвартай талаар мэдэгджээ.

Екатеринбургийн шинжлэх ухаан-судалгааны хүрээлэнгийн вирусний халдварын төвийн дарга, Роспотребнадзорын шинжээч, биологийн ухааны доктор Александр Семёнов “Вирус хувьсаж өөрчлөгдөөгүй, илүү аюултай болоогүй. Насанд хүрсэн хүмүүс хүүхдүүдэд халдаах, хүүхдүүд том хүмүүст халдаах эрсдэлтэй. Сармагчны цэцэг өвчнөөр бүх насныхан өвчлөх боломжтой” хэмээн РИА Новости агентлагт ярьжээ.

Доктор мөн хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд болон дархлаа султай хүмүүст сармагчны цэцэг өвчин хүнд хэлбэрээр тусах магадлалтайг хэлсэн байна.

Нидерландын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлснээр, тус улсад сармагчны цэцэг өвчнөөр хүүхэд өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top