ДЭМБ-аар дамжуулан Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн (NIID)-ээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид сармагчны цэцэг өвчнийг илрүүлэх 600 урвалж оношлуурыг хүлээн авлаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн энэ оны долдугаар сарын 23-ний өдөр зарласантай холбоотойгоор Монгол улс тандалт, эмчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахаар ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Сэтгэгдэл ( 0 )