САРМАГЧНЫ ЦЭЦЭГ I Боливд анхны тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 02

Боливд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын эрх баригчид мэдэгджээ.

Боливын Санта-Круст 38 настай эрэгтэй сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.

Үүний өмнө Перуд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн салбарт тулгарсан онц байдал гэж зарласан билээ.

Тэрбээр “Сармагчны цэцэг өвчний эрсдэлийг бид өндөр гэж үнэлж байна” гээд онц байдал зарласнаар вакцин боловсруулах, тархалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхэд үр дүнтэйг онцолсон юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top