Сармагчны цэцэг өвчин олон улсад хурдацтай тархаж буйн улмаас ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус “Дэлхийн 75 улсад сармагчны цэцэг өвчний 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Таван хүн нас барсан. Сармагчны цэцэг өвчний эрсдэлийг бид өндөр гэж үнэлж байна” хэмээн мэдэгдэв.
Сармагчны цэцэг өвчний улмаас онц байдал зарласнаар, энэ өвчний эсрэг вакцин боловсруулах, тархалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхэд үр дүнтэй гэжээ.
ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллага Роспотребнадзорын шинжээч Александр Семёнов “Сармагчны цэцэг өвчин бүх насныханд халдварлах чадвартай” гэсэн билээ.
Екатеринбургийн шинжлэх ухаан-судалгааны хүрээлэнгийн вирусний халдварын төвийн дарга, Роспотребнадзорын шинжээч, биологийн ухааны доктор Александр Семёнов “Вирус хувьсаж өөрчлөгдөөгүй, илүү аюултай болоогүй. Гэхдээ насанд хүрсэн хүмүүс хүүхдүүдэд, хүүхдүүд том хүмүүст халдаах эрсдэлтэй. Сармагчны цэцэг өвчнөөр бүх насныхан өвчлөх боломжтой” хэмээн РИА Новости агентлагт ярьжээ.
Сармагчны цэцэг өвчний үед илрэх шинж тэмдэг:
Тунгалагийн зангилаа томрох
Халуурах
Арьсан дээр тууралт гарах
Булчин өвдөх
Толгой өвдөх
Нууц үе:
Энэ өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчний нууц үеийн хугацаа 5-21 хоног байдаг. Сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг ихэнхдээ 2-3 долоо хоног үргэлжилдэг. Шинж тэмдэг нь хөнгөнөөс хүнд хэлбэрээр илэрч болно. Арьсан дээрх тууралт нь хөндүүрлэж, загатнана.
Халдвар хэрхэн дамжих вэ?
Өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар дамжин халдварлах эрсдэлтэй.
Тухайлбал:
Арьсан дээрх тууралтын шарх, тав, шархны шингэн
Удаан хугацаанд шууд хавьтал болох үед шүлс, дуслын замаар
Өвчтөний бохирлогдсон эд зүйлс зэргээс халдвар авах эрсдэлтэй
Сэтгэгдэл ( 0 )