Нидерландад анх удаа хүүхэд сармагчны цэцгээр халдварласан тохиолдол бүртгэгджээ. Тус улсад халдварын нийт 352 тохиолдол батлагдаад байна гэж Нидерландын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн мэдээлжээ.
Халдвар авсан хүүхэд нь сургуулийн бага ангийн сурагч гэнэ. Тэр хэрхэн халдвар авсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй гэж тус хүрээлэн тодруулжээ.
Тус улсад бүртгэгдсэн халдварын ихэнх тохиолдлыг бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай эрчүүд эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )