Испанид 2021 оны арванхоёрдугаар сараас өнөөг хүртэлх хугацаанд гарал үүсэл нь тодорхойгүй элэгний хепатит өвчнөөр 21 хүүхэд өвчилжээ.
“El País” хэвлэлд мэдээлснээр, нийт тохиолдлын 18 нь 10-аас доош насны хүүхдүүд байна. Нэг хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлага гарсан бол таван хүүхэд эрчим эмчилгээний тасагт эмчлүүлжээ.Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ сарын 26-нд үл мэдэх гарал үүсэлтэй элэгний хурц хепатитын тохиолдлуудыг судалж байгаа тухай мэдээлсэн билээ. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий дахинд бүртгэгдсэн тохиолдлын тоо 190-д хүрээд байна. Үл мэдэх хепатитаар халдварласан үед элэгний ферментийн түвшин нэмэгдэж, ходоод, гэдэс хямрах, хэвлий орчим өвдөх, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )