Грект үл мэдэгдэх гарал үүсэлтэй элэгний хепатитаар хүүхэд энджээ.
Тус улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний газрын мэдээлснээр, 13-хан сартай нялх хүүхэд хоёр өдрийн турш халуурч, сульдсан шинж тэмдэгтэй хувийн хүүхдийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Шинжилгээгээр түүнд элэгний дутагдал, тархины хаван илэрчээ. Эмч нар хүүхдийг аварч чадаагүй байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, үл мэдэгдэх элэгний хепатит өвчний нийт 920 тохиолдол дэлхийн 33 оронд бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын 45-д буюу таван хувьд нь элэг шилжүүлэн суулгах, 18 тохиолдол буюу хоёр хувь нь энджээ. Сүүлийн хэдэн долоо хоногт хүүхдүүдийн дунд тархаад буй үл мэдэгдэх гаралтай элэгний хурц үрэвслээр өвдсөн тохиолдол буурч байна. Грект энэ өвчний 11 тохиолдол бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )