Монголын лимбэч Балданцэрэнгийн Баттүвшиний ЭтноSpring бие даасан тоглолт Улаан-Үд хотын Дуурь, бүжгийн театрт боллоо.

Б.Баттүвшин бараг 30 жил Буриадад уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд Буриадын Ардын жүжигчин гэсэн эрхэм хүндтэй цол хүртсэн.

Түүний тоглолтод Буриадын Үндэсний найрал хөгжим, Улаан-Үд хотын Дуурь, бүжгийн театрын балет, дуурийнхан, Намгар хамтлаг, гэр бүлийнхэн нь оролцжээ.

Балданцэрэнгийн Баттүвшин нь М.Дугаржавын нэрэмжит Монгол улсын мэргэжлийн лимбэчдийн анхдугаар уралдааны тэргүүн байрын шагналт лимбэч.






Сэтгэгдэл ( 0 )