Энэтхэгийн Дарамсала хотод Далай лам Түвдийн Шо-тон дуурийн 25 дахь наадамд оролцогчидтой уулзлаа.
Уулзалтад Түвдийн тайзны урлагийн дээд сургууль, Паонта, Калимпонг, Коллегал, Балба Түвдийн дуурийн нийгэмлэг, Мусури Түвдийн сан, Бхандара, АНУ-ын Чаксампа хамтлаг зэрэг найман дуурийн хамтлагийн 260 гаруй гишүүн, Мундгод, Одиша, Чаунтра дахь Түвдийн урлагийн хамтлагууд оролцов.
Дээрхийн Гэгээнтэн “Лхаст Шо-тоны наадам дөрөв хоног үргэлжилдэг байсан. Би энэ наадмыг үнэхээр их үзэх дуртай байлаа. Энэ нь надад хичээлээс чөлөө авах боломж бас олгодог байсан юм. Манай гэр бүл Норбулингад амьдардаг байсан тул ээж маань Шо-тоны наадамд оролцож, надтай уулзахаар ирдэг байв. Тиймээс миний хамгийн дуртай баяруудын нэг байсан юм. Тэр өдрүүдэд би их аз жаргалтай байдаг байлаа” гэж дурсан ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )