Прокурорын эсэргүүцлээр хууль зөрчсөн шүүхийн 163 шийдвэрийг зөвтгүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Прокурорын эсэргүүцлээр хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн 163 шийдвэрийг зөвтгүүллээ.

Прокурор эрүүгийн хэргийн анхан шатны 3911, давж заалдах шатны 599, хяналтын шатны 51 шүүх хуралдаанд тус тус улсын яллагчаар оролцлоо.

Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн тохиолдлуудад прокуророос 212 эсэргүүцэл бичиж, хэлэлцүүлснээс 76,9 хувь нь биелж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулахад анхаарч ажиллажээ.

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2022 оны I улирлын байдлаар хийсэн ажил, гарсан үр дүн:

Прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачлагаар нэхэмжлэх гаргаж оролцсон оролцоо 2.7 дахин өслөө.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар 473 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар оролцож, 36.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр  шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 24.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнээс 1.2 тэрбум төгрөгийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна.

Эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 74 хэрэгт оролцож 196 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлэв гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top