Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-т хүргүүлж, шалгуулах хүсэлт ирүүлсэн байдаг.
Энэхүү хүсэлтийн дагуу АТГ-аас Хөгжлийн банкнаас олгосон хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан нийт 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа билээ.
Тэгвэл шалгалтын явцад УИХ-ын нэр бүхий гишүүдийг нотлох баримтад үндэслэн яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт Авлигатай тэмцэх газраас хүргүүлжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Г.Дамдинням нарыг яллагдагчаар татан шалгахаар болсон гэх бөгөөд хяналтын прокурор зөвшөөрвөл тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал яригдах ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
4 uuleng ni neg kamert shaagaad.xaashdaa unhursun altantuyaagaar naad 3 banidaa goshnogoduul
Novshiin hujaa ovoo nartai halh ner zuusen hunhuuzuud, yag harj baigaad, buriad, dorvod garuudiig tuuj bgd horloh ni de.
Алцанхуягийг самбартай нь шоронд хатаах хэрэгтэй.Тэндээ хичээл заагаад,юуны магад залуухан банди олдож магадгүй.