ОХУ-ын Алтайн хязгаарын Рубцовск хотод Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ.
Үзэсгэлэнд Алтайн зураач Анатолий Щетинины бүтээлүүд тавигджээ.
Тэрээр анх 1984 онд Монголд очсон.
Тэр цагаас хойш бүтэн 40 жил Баруун Монголтой хувь заяагаа холбожээ.
Үзэсгэлэнд нийт 70 гаруй бүтээл тавигдсан байна.
Үзэсгэлэн тавдугаар сарын 15 хүртэл үзэгчдийн хүртээл болно.
Сэтгэгдэл ( 0 )