Буриадын уран бүтээлчид Украинд байлдаж байгаа дайчиддаа зориулан, концерт тоглож байна. Нийт 23 хүнээс бүрдсэн тус урлагийн бригадад Байкал театрын бүжигчид, дуурийн дуучин, ардын дуу, бүжгийн Забава театрын уран бүтээлчид багтжээ.
Буриадын Соёлын яамнаас мэдээлснээр тэд Украинд цэргийн эмнэлэгээр явж, аялан тоглолт хийх юм. Арван өдрийн дотор 15 эмнэлэгт тоглох хуваарьтай бөгөөд нэг тоглолт 1 цаг, 20 минут үргэлжилнэ.
Украинд амиа алдсан буриад цэргүүдийн тоог албан ёсоор мэдээлээгүй байгаа ч одоогийн байдлаар 100 буриад цэрэг амь үрэгдсэн гэсэн тоо бий. Үүнээс нэг дайчинд ОХУ-ын баатар цолыг нэхэн олгосон.
Буриадын тэргүүн Алексей Цыденов “Манай буриад дайчид эх орноо эрэлхэг зоригтойгоор хамгаалж байна. Энэ өдрүүдэд тэдэнд эх нутгийнх нь дэмжлэг маш чухал. Манай уран бүтээлчид дайчдаа дэмжихээр Украинд очоод байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ч буриад дуучид фронтын шугам дээр тоглолт хийж байсан” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 9 )
nuguu mundag chingisiin mongoluud haichaa ve? hujaa yankan shig ene tenuugeer toirch gonginoldood yamarch hiimor suldgui,ichmeer
muu halimag buriaduudiig maani dain bolgonii terguun shugamand zolion shaah yumdaa orosuud.
Тархи угаалт аймаар болжээ. Хүний нутаг руу түрэмгийлж байж, эх орноо хамгаална гэж ярьж бичих нь ичих булчирхайгүй болсны шинж юм даа.
Хүний нутагт байлдаж байж эх орноо хамгаална ч гэх шиг
Азийн оросуудыг төр нь тоодоггүй учраас энэхүү дуучид хэрэггүй юм хийж байна.
энэ оросын буриадууд гэж цус ойртсон бүтэхгүй амьтад байнаа
Durakuud he he he
ted oros orond amidarch bna. iimees eh orondoo alba haaj bna. manai kazakuud ch gesen alba haaj tsereg ybj daind halh gold baildaj vhej baisan za. kazakudaas ekei baatar halhiin gold torson. bas neg generial zaisonov gedeg hvn nisegcheer orson za.
Муу эр дайнд хөөрнө гэж энийг хэлмой