Өнөөдөр /2022.04.30/ нар хагас хиртэнэ. Гэхдээ байгалийн энэ үзэгдлийг зөвхөн Дэлхийн өмнөд хэсэгт ажиглах боломжтой.
Чили, Аргентин, Парагвай, Уругвай, Перу, Болив зэрэг Өмнөд Америкийн өмнөд хэсгийн орнууд болон Номхон далайн зүүн өмнөд хэсэгт нар хагас хиртэхийг харж болох аж. Дэлхийн хойд хэсэгт амьдардаг хүмүүст энэ үзэгдэл харагдахгүй гэнэ.
Нарны хиртэлт Улаанбаатарын цагаар бямба гарагаас ням гарагт шилжих шөнө 02.45 минутад эхэлж, дөрвөн цаг орчим үргэлжилнэ.
Энэ жил хүн төрөлхтөн нарны хоёр, сарны хоёр хиртэлтийн гэрч болно. Эхний нарны хиртэлт нь дөрөвдүгээр сарын 30-нд буюу өнөөдөр тохионо. Хоёр дахь нарны хиртэлт мөн л хагас хиртэлт ирэх аравдугаар сарын 25-нд тохионо. Гэхдээ тэр үед байгалийн үзэгдлийг Дэлхийн хойд хэсэгт амьдарч буй хүмүүс ажиглах боломжтой. Нарны хоёр дахь хиртэлтийг Африкийн хойд болон зүүн хэсэг, Европын ихэнх хэсэг, Ойрх Дорнод, Энэтхэг, Оросын хойд болон баруун хэсэгт харах боломжтой гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Нарны аймгийн эрхэс болох дэлхий болон сарны давхцлыг нар хиртэлт гээд байгаа юм шиг байна. Тэгвэл од гаригийн давхцлыг юу гэх вэ? Хэлчих баагий байна уу монголд?