2021 онд нар, сарны хиртэлт тус бүр хоёр удаа болно

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Ирэх 2021 онд хоёр нарны хиртэлт, хоёр сарны хиртэлт болно гэж ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн одон орон судлалын төвийн захирал Сергей Язев мэдээлжээ.

Ирэх оны тавдугаар сарын 26-нд сар бүтэн хиртэх бол арванхоёрдугаар сарын 4-нд нар бүтэн хиртэх гэнэ. Нарны бүтэн хиртэлт Өмнөд туйын бүсэд ажиглагдана. Зургаадугаар сарын 10-нд нар хүрээлж хиртэх бол арваннэгдүгээр сарын 19-нд сарны хагас хиртэлт ажиглагдах аж.

Нарны хүрээт хиртэлт Оросын Якутын нутаг дэвсгэрээс тод ажиглагдах бол сарны хагас хиртэлт Эрхүү хотын оршин суугчдад тод үзэгдэх гэнэ.

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэнд аюуш  (202.126.89.145)  2025 оны 03 сарын 13

11-р сард сар хиртэх үзэгдэл харсан яг дэргэд минь юм шиг л санагдсан харин 12-4ний нар хиртэлт юу л болдоо

2  |  0
Цэнд аюуш  (202.126.89.145)  2025 оны 03 сарын 13

11-р сард сар хиртэх үзэгдэл харсан яг дэргэд минь юм шиг л санагдсан харин 12-4ний нар хиртэлт юу л болдоо

1  |  1
Ъ (202.9.46.209)  2025 оны 03 сарын 13

Ъ

2  |  2
urangoo (103.26.194.169)  2025 оны 03 сарын 13

goy

5  |  1
Top