Энэ сарын 14-нд болох сарны хиртэлтээр манай дэлхийн дагуул улаан өнгөтэй болж магадгүй гэж одон орон судлаачид мэдээлжээ. Сар дэлхийн сүүдэрт нэг цаг гаруй хугацаанд байрлах гэнэ.
Агаар мандал болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр сарны өнгө, хиртэлт бүр өөр өөр байдаг аж. Зарим тохиолдолд сар цайвар саарал, улаан шар өнгөтэй болдог. Улаан эсвэл улбар шар өнгийн урт долгионтой туяа дэлхийн агаар мандалд хугарсны улмаас сар улаан өнгөтэй болдог байна.
Сэтгэгдэл ( 0 )