Супер тэргэл сарны бүтэн хиртэлт үзэх нислэг зохион байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Австралийн иргэний агаарын тээврийн “Qantas” компани зорчигчиддоо зориулж 13 мянган метрийн өндрөөс байгалийн ховор үзэгдэл болох супер тэргэл сарны хиртэлтийг үзэх боломж олгохоор болжээ. Супер тэргэл сар гэдэг нь тэргэл сар Дэлхийд хамгийн ойр зайд ойртох мөчийг хэлдэг байна.

Зорчигчиддоо аль болох өндрөөс энэ гайхалтай үзэгдлийг харуулах үүднээс “Qantas” компани эл “ сарны” нислэгийг “Boeing B787 Dreamliner” онгоцоор үйлдэх гэнэ. Энэ оны хоёр дахь бөгөөд сүүлчийн супер тэргэл сар сарны бүтэн хиртэлттэй давхцаж байгаа нь туйлын ховор тохиолдол гэнэ.

Нислэгт Австралийн “CSIRO” шинжлэх ухаан, хавсарга судалгааны нэгдлийн одон орон судлаачид нэгдэх ба тэд нислэгийн маршрут, өндрийг тогтооход туслахаас гадна зорчигчдод шөнийн тэнгэрээр аялах хөтөлбөрийг зохион байгуулах юм. Сарны нислэг нь коронавирусний цар тахлын үед “Qantas” компанийн үйлчлүүлэгчиддээ зориулж зохион байгуулж буй тусгай нислэгүүдийн сүүлийнх нь болох гэнэ.

Нислэг гурван цаг орчим үргэлжлэх бөгөөд ихэнх хугацааг 13 мянган метрийн өндөр өнгөрөөх аж. Тасалбарын үнэ 390-1175 ам.доллар.

Супер тэргэл сар гэдэг нь сар Дэлхий 362 мянга хүртэл км зайд ойртох мөчийг хэлдэг байна. Энэ үзэгдэл жил бүр тохиодог хэдий ч сар хиртэлттэй давхцах нь туйлын ховор үзэгдэл аж. Супер тэргэл сарын үеэр Дэлхийн дагуул хэмжээгээр 14 хувиар илүү том, 30 хувир илүү тод харагддаг байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top