"Цусан сар" гарахад гэмт хэрэг, осол аваар нэмэгддэг

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

“Цусан” сар нь харанхуйн коридорыг хаана. Энэ үзэгдэл дэлхийн бүх хүнд харагдахгүй ч нөлөөлнө...

Сансар оготоргүйн ер бусын үзэгдлийн үеэр юу хийж болох, болохгүй талаар зурхайчид юу зөвлөсөн байдгийг орчуулан нэгтгэлээ. 

Өнөөдөр /2022.11.08/ сансар огторгүйн гурван үзэгдэл нэгэн зэрэг тохионо. Тэргэл сар гарч, сар хиртэн, үйлийн үрийн коридорыг хаах өдөр. Энэ үеэр дэлхийн дагуул улаан өнгөтэй болдог учир “цусан” сар гэж нэрлэх болжээ.

Олон үзэгдэл нэгэн зэрэг тохиож байгаа тул дэлхийн хүмүүст эрч хүч буцлах гэнэ. Тиймээс энэ үеэр тэмцэл маргаан, дотоод асуудал, сөрөг бүхэн идэвхжих магадлалтай. Ийм өдөр гэмт хэрэг, осол аваар гарах нь элбэгшдэг байна. Тиймээс энэ өдрийг тайван орчинд сэтгэл хөдлөлгүй өнгөрүүлэхийг зурхайчид зөвлөжээ.

Юу хийхийг зөвлөдөг вэ?

Цусан сартай өдөр бясалгал, йог, залбирал үйлдэх нь сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалахад тусална.

Аливаа маргаан, тэмцлээс зайлсхийж, өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлд автахгүй байх нь чухал. Дотоод ертөнцтэйгөө “холбоо” тогтоож, нэн тэргүүний зорилго, зорилтоо тодорхойлж, өнгөрснөө үнэлэн дүгнэхэд тохиромжтой.

Өрөө төлж, таагүй хүмүүстэй харилцаагаа тасалж, айдсаасаа ангижрахыг од эрхэс зөвлөж байна. “Цусан” сартайд дотоод ухамсрын нууц хаалга нээгддэг гэж үздэг тул уран бүтээлч хүмүүсийг үр бүтээлтэй үе хүлээж байна.

Юу хийхээс татгалзах вэ?

Чухал шийдвэр гаргахыг илүү тайван өдрүүд хүртэл хойшлуулах нь зүйтэй.

“Цусан” сартайд шинэ ажил хайх, ажлаасаа гарах, нүүх, хэт их ачаалал авах, спортоор хичээллэх гэж оролдох ч хэрэггүй.

Өнөөдөр эхэлсэн аялал золгүй байдлаар төгсөх аюултай. Санхүүгийн асуудалтай холбоотой шийдвэрүүд амжилтгүй болох эрсдэлтэй.

Томоохон худалдан авалт хийх, цалингаа нэмүүлэх хүсэлт гаргахад таагүй. Энэ өдөр зээл авбал таны амьдралд таагүй үр дагавар авчирна.

Хайр дурлалын асуудал дээр мөн болгоомжтой байхыг зөвлөж байна. Энэ өдөр олдсон хүүхэд зан, авир муутай болж өсдөг байна. Гэрлэлт азгүйднэ.

"Цусан сар" гарсны дараах өдрүүдэд (Энэ 7 хоногт) согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаарай. Учир нь донтох эрсдэл өндөр гэж зурхайчид сэрэмжлүүлжээ. Эх сурвалж: klops.ru 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3000(66.181.161.234) 2023 оны 06 сарын 01

3000

0  |  0
Dgma(66.181.161.61) 2022 оны 12 сарын 03

Hutsna biz ene neg balai muhar svsgee bolimoor yum ydaj bhad bolohgvi bvhniign hiichihsen bhii tvi tvi

1  |  0
Kk(73.37.56.46) 2022 оны 12 сарын 03

Za shaa shaa.

6  |  1
o(202.55.188.98) 2022 оны 12 сарын 03

bitgii balairaad bai hen itgehiin beee

4  |  0
(103.212.117.151) 2022 оны 12 сарын 03

tegeed bas tsusaar baana chyatsagdana

5  |  0
Top