Энэ сарын 6-аас 7-нд, 7-оос 8-нд шилжих шөнө дараалан 2025 оны хамгийн үзэсгэлэнтэй тэргэл супер сар ажиглагдана.
Супер тэргэл сарны хэмжээ хамгийн багаас 13 хувиар, энгийн сараас 25 хувиар тод харагдана. Энэ удаад тэргэл сарны нөхцөл төгс бүрдсэн гэж одон орон судлаачид онцолж байна. Учир нь бүтэн шөнийн турш өндөрт харагдах аж.
Нар жаргасан цэгийн чанх эсрэг талд тэнгэрийн хаяа руу харахад саран авхай гарах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )