Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Худалдагч охин" киноны гол дүр, залуу жүжигчин Б.Баярцэцэг "2022 Osaka Asian Film Festival"-аас шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус уран бүтээл "New York Asian Film Festival 2022"-д албан ёсоор шалгарсан баяртай мэдээг дуулгаж байна.
Нью-Йоркийн Азийн Кино Сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой юм. Наадам долдугаар сарын 15–28-ны өдрүүдэд Линколин төвд зохион байгуулагдах ба энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна.
Сэтгэгдэл ( 0 )