УИХ-аас Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулсан билээ. Тэгвэл уг Хянан шалгах түр хороо өчигдөр /2022.05.17/ анхны хуралдаанаа хийлээ.
Энэ үеэр УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотой мөрдөн байцаалтын зургаа, хэрэг бүртгэлтийн 26 хэрэгт прокуророос хяналт тавин ажиллаж байна. Үүнээс улс төрд нөлөө бүхий этгээд дөрөв, Хөгжлийн банкны болон төрийн байгууллагын эрх бүхий 33 албан тушаалтан, аж ахуйн нэгжийн 24 албан тушаалтан зэрэг нийт нэр бүхий 61 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Хөгжлийн банкны найман албан тушаалтан, аж ахуйн нэгжийн зургаан албан тушаалтанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан” гэх мэдээллийг өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )