Л.Балхжав тэргүүтэй UBS телевизийн төлөөлөгчид Буриадад айлчилж байна. Айлчлалын зорилго нь UBS-ийн 30 жилийн ойгоор хийх киноны ажил байлаа. Тус телевизээс ойгоороо Буриадын ард түмний тухай кино хийх бөгөөд гол дүрийн жүжигчдээ Буриадад сонгон шалгаруулалт хийх гэнэ. Киноны зураг авалт Хэнтий аймаг, Байгаль нуурт болно.
Ерөнхий захирал Л.Балхжав Тивиком телевизэд ярилцлага өгөхдөө “Буриадын Драмын театртай хамтран, сонирхолтой кино хийхээр боллоо. Бид танай телевизтэй хамтран “Загасны нүд” наадмаа сэргээнэ. Цар тахлын улмаас хоёр жил түншүүдтэйгээ уулзаагүй. Одоо хил нээгдэж, хамтын ажиллагаа өргөжинө” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )