Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс "Хавх зардаггүй аймаг" болох санаачлагыг дэвшүүлж, аян өрнүүлээд байна.
Зэрлэг ан амьтдыг хамгаалах, хууль бус ан агнуурын зүйл худалдаалахгүй байх зорилгоор хэрэгжүүлж эхлээд буй энэхүү аяныг аймаг даяар дэмжин хэрэгжүүлж байгаа ажээ.
Дашрамд өгүүлэхэд, Монгол Улсын Амьтны тухай хуульд хавхаар амьтан барихыг хориглосон байдаг бөгөөд тэрхүү хуулийн хүрээнд хавх хураах арга хэмжээг гурван жил дараалан зохион байгуулж, 1293 хавхыг хурааж авсан байна. Байгаль хамгаалагчид нэг хавхыг аюулгүй болгосноор 10 амьтныг хамгаалдаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )