СЭЛЭНГЭ: "Барилгын салбарынханд бетон, хайрганы асуудал тулгамдаж байна" гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Өнөөдөр /2022.05.23/ Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг барилгын салбарын төлөөллүүдийг хүлээн авч уулзан санал солилцлоо. Уулзалтад аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Я.Мөрөн болон аймгийн ГХБХБГ-ын холбогдох албаны хүмүүс оролцсон байна.

Салбарын төлөөлөгчид барилгын үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн их хүндрэл учруулж байгаа зүйл бол үнийн өсөлт ханшийн зөрүү болохыг хэлж байв. Үүнээс үүдээд барилгын хугацаа удаашрах, хүлээлт үүсэх байдал бий болоод байгаа гэлээ. Мөн аймгийн төв Сүхбаатарт барилгын гол түүхий эд болох бетон, хайрганы асуудал маш хүндрэлтэйг онцолсон. Үйлдвэрлэгчид Дархан-Уул аймгаас бетон, хайргаа татан авдаг тухайгаа ярьж байв. 

Дээрх асуудлуудад Засаг даргын зүгээс шийдэж болох асуудлыг нь шийдээд, дээд шатны байгууллагат уламжлах асуудлыг холбогдох байгууллагуудад нь хүргүүлж, бие биенээ дэмжин, сэтгэл гаргаж ажиллахаа амласан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top