The Hu хамтлагийн шинэ клип Global News-ийн чансааг тэргүүлэв

2022 оны 05 сарын 24

Global News-ийн энэ долоо хоногийн шилдэг дууны жагсаалтыг манай The Hu хамтлагийн шинэ клип тэргүүллээ. Ингээд эхний таван дууг танилцуулья.

1, The Hu, This is Mongol

Монголын хамгийн шилдэг метал хамтлаг. Энэ хамтлаг удахгүй хоёр дахь цомогтойгоо эргэн ирнэ. Шинэ гарах цомгоо тэд одоо АНУ-д хийж байгаа аялан тоглолтын үеэрээ танилцуулж байгаа.

2.Måneskin, Supermodel

Италийн энэ хамтлагийн нэр хүнд Евровидение уралдаанд орсноос нь хойш их өссөн. Энэ шинэ дууг тэд Лос-Анжелест бичиж, Макс Мартин продюсерээр ажиллажээ.

3. Антонио Санчес, I Think We’re Past That Now (Трент Резнор, Аттикус Росс)

Санчес бол Грэмии шагнал дөрвийг авсан бөмбөрчин.

4. My Chemical Romance, The Fountains of Decay

Эмо стилийн энэ хамтлаг өнгөрсөн долоо хоногт Их Британид аялан тоглолтоо эхлүүлсэн. Дараа нь Канад улс тэднийг хүлээж байна.

5. The Tragically Hip, She Didn’t Know (Live)

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.32) 2022 оны 05 сарын 27

1, The Hu, This is Mongol

5  |  0
Zochin(202.9.47.32) 2022 оны 05 сарын 24

Вуааав

1  |  0
Зоч(202.9.46.234) 2022 оны 05 сарын 29

”ачлан тоглолт” гэж юу вэ, the Hu -гийн тухайн бичвэрт бн

0  |  4
Ard (202.126.90.98) 2022 оны 05 сарын 29

Goyo goyo

6  |  1
Top