Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт Азийн хөгжлийн банкны 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 960 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байгаа бөгөөд барилгын суурийн ажлын явц 10 гаруй хувьтай байна.
Шинээр баригдах сургуулийн барилгажих талбай 2580 м.кв, ажлын талбай 6700 м.кв, нийт 4 блоктой байх юм. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдснаар энднийт 9 анги, 16 кабинет, 4 лаборатори, 1 өдөр өнжүүлэх танхим, урлаг заал, спорт заал, гал тогоо, захиргаа удирдлагын өрөөнүүд байх ажээ.
Гэрээт хугацаанд зааснаар барилгыг 2023 онд дуусгах бөгөөд энэхүү сургууль ашиглалтад орсноор Дархан сумын 9, Од, Оюуны Ирээдүй цогцолбор сургуулиудын анги танхимын ачаалал буурах гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
дарханы спорт цогцолборыг ашиглалтанд түргэн оруулаач дээ бараг 10 жил болллоо