Дорнодын театрын "Нүдтэй наран тамга" жүжиг Улаанбаатарт тоглогдоно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын шинэ уран бүтээл "Нүдтэй наран тамга" хөгжимт драмын жүжиг Улаабаатар хотноо ирэх зургаадугаар сарын 4, 5-ны өдрүүдэд тоглогдохоор болжээ. 

"Гэгээн муза-14", "Гэгээн муза-15" олон улсын театрын их наадмын хошой ГРАН ПРИ шагналт Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театрын тус шинэ уран бүтээл Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top