ЗАВХАН: “Автомашингүй Улиастай хот” арга хэмжээг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Энэ жилийн Хүүхдийн баярыг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Баярын нэгдсэн арга хэмжээ тавдугаар сарын 28-аас зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд болно.

Маргааш буюу тавдугаар сарын 28-ны өдөр “Авто машингүй Улиастай хот” арга хэмжээний хүрээнд “Одчим наран” эмнэлгээс төв тойрог хүртэлх замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 09:00-20:00 цагийн хооронд хязгаарлана.

11:00-15:00 цагт “Бид үүнийг л хүснэ” сэдэвт гар зургийн уралдаан 12-15, 16-18 насны ангиллаар явагдаж хүүхдүүд төв зам дээр шохойгоор зурж оролцоно.

15:00-17:00 цагт “Дугуйн уралдаан”-ыг хөвгүүдийн дунд 6-8, 9-11, 12-14 насны ангиллаар зохион байгуулна. “Одчим наран” эмнэлгийн урдаас эхэлнэ.

Тавдугаар сарын 29-ний өдөр 3:3 сагсан бөмбөгийн тэмцээн эхэлж 15-16, 17-18 насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдана.

Дугуйн уралдаан болон 3:3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох хүүхдүүд өнөөдөр /2022-05-27/ Биеийн тамир спортын газарт очиж бүртгүүлэхийг сануулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top