Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 189 дүгээр тогтоолоор Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг Улсын тэргүүний сумаар шалгаруулсан байна.
Засгийн газраас хоёр жилд нэг удаа шалгаруулдаг энэ удаагийн шагналыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халх гол сумд хүртжээ.
Шагналыг Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын референт Т.Оюун, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Чойсүрэн нар гардуулж, Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Туяа, Байгаль Орчны Гавьяат ажилтан Ч.Баяржаргал болон орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж явсан ахмад буурлууд, төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд, хүүхэд багачууд хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Сэтгэгдэл ( 0 )