Хөгжлийн банкны хэргээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.
Улмаар тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, УИХ-д хүргүүлсэн боловч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байдаг.
Иймд, прокуророос Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах санал гаргасны дагуу шүүхээс Н.Алтанхуягт хилийн хориг тавьж, өнөөдөр /2022.05.30/ Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын асуудлыг хэлэлцэх гэж байна.
Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Монгол Улсыг орхин гараад байгаа юм. Тэрбээр Швейцарь улс руу өнгөрөгч долоо хоногт явсан бөгөөд маргааш буюу тавдугаар сарын 31-ний өдөр монголд ирнэ гэдэг мэдээллийг шүүхэд хүргүүлээд байгаа аж. Түүнийг Монгол Улсад ирсний дараа таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх тухай шүүх хурлыг товлох юм байна.
Сэтгэгдэл ( 6 )
Irj l taaraa sh ded Unen ork uud duurchee. Ter Unuruu gegcheed ehleed zailaasau da
Манай сэтгүүлзүй ч хогны сав шиг болж дээ! Дандаа сенсаци бэлдэж, тэрхүү сөрөг муу муухайгаараа нийгмийн сэтгэлзүйд үзэн ядалт сөрөг бодол үүсгэж улс төрчдийн захиалгыг гүйцэлдүүлж байгаа гэлтэй! Амартүвшин гараад явсан нь Амартүвшинг муухай харагдуулах. Гаргаад явуулсан байгууллага, албан тушаалтны тухай сурвалжилж боодоггүй юм уу? Зугтаасан хүн нь муухай юм бол зугтаалгах боломж олгосон хүн нь бүр муухай бус уу?
Гишүүн ч болдоо хэрэг хийгээд эх орноосоо зугтаж нөгөө улсруу явж ээ
Сэтгэгдэл бичигчид ээ Бусдыг үргэлж гутаах,харлуулах санаагаа боль,чи өөрөө ч бас хордож байгаа.Оросуудыг дууриаж бүхнийг хардах,сэжиглэх,өөрсдийгөө дөвийлгөх зангаа тат.
их хурал хэмээх хорогдох байранд дарга цэрэгтэйгээ олон жил хэдхэн халтар төгрөг хар машинаар олон жил гарлаа даа,,хөөрхий юмны хугацаа гэж байгаа байх өө
цааз