“Инфляц буюу үнийн өсөлт сүүлийн статистикаар ѳндѳр хэвээр байгаа боловч ѳсѳлтийн хурдац нь саарч, бага зэрэг тонгойж эхэлсэн нь нааштай үр дүн” гэж Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл олон улсын байгууллагуудын таамаглал, төсөөллөөр манай улсын үнийн өсөлтийн түвшин энэ онд 14 хувьд хадгалагдах магадлал өндөр байна. Үүнд, гадаад хүчин зүйлсийн нөлөөлөл давамгайлж буй юм.
Эдийн засгийн идэвхжил сул байгаатай зэрэгцэн үнийн өсөлт хадгалагдах хандлага зөвхөн манайд бус дэлхийн бусад улс орнуудад байгаа. Цар тахлын улмаас авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээнүүдийн сүүдэр дэлхийн эдийн засагт туссан хэвээрээ байхад, ОХУ-Украины хооронд үүссэн цэрэг дайны ажиллагааны улмаас шинэ хямралууд нэмж асуудал үүсгэж буй нь хөгжиж байгаа орнуудыг дефолтын эрсдэлд оруулж, орлого багатай орнуудын 60% нь өрийн хямралтай тулаад буйг Олон Улсын Валютын Сангаас мэдээлсэн.
Тэгвэл энэ нь манай Монгол Улсад ч хамаатай буюу ойр асуудал гэдгийг Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөлөөс сануулж, байр сууриа илэрхийлж байна. Төсвийн зөвлөл нь “Монгол Улс дахь инфляцын нөхцөл байдал болон дефолтын эрсдэл” сэдвээр хэлэлцүүлэг хийж, улс орны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд байна.
Шри Ланк, Аргентин, Палестин зэрэг дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг аваад үзэхэд инфляцаар дамжин нийгэм, эдийн засгийн бүх салбарт цочрол, дарамт ирж байгаа жишиг манай тухайд ч тойроод өнгөрөхгүй дайраад өнгөрөх бодит эрсдэлтэй байна.
Манай улсын тухайд инфляцтай зэрэгцэн гарч байгаа нэг гол асуудал нь гадаад өрийн төлбөрүүд юм. Одоогоор дефолт зарласан болон зарлах эрсдэл өндөртэй орнуудад гарч байгаа нийтлэг урьтал нөхцөл нь тухайн улс орнуудын инфляц болоод байгааг Төсвийн зөвлөлөөс онцоллоо.
Манай улсын хувьд Засгийн газрын өр 2021 оны байдлаар 33 их наяд төгрөг буюу 10.9 тэрбум ам.доллар болж өссөн нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 79.57 хувьд хүрсэн хэмжээ. Засгийн газрын өрийн дүнд Монгол банкны Хятадын Ардын Банктай байгуулсан 1.6 тэрбум ам.доллартой тэнцэх своп хэлцэл болон Хөгжлийн банкны гадаад бондыг нэмж тооцоход ДНБ-ий 96 хувьд хүрч байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт гэдгийг тодотгож буй юм.
Гэтэл төсвийн орлогын 30 орчим хувийг, экспортын 90 хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нь тасалдах, төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл ихтэй байгааг анхааруулж байна. Тухайлбал:
Эдгээр нь манай тухайд хянах боломжгүй гадаад нөхцөл байдлаас шалтгаалах учраас 2023 онд төлөх 1.3 тэрбум ам.долларын гадаад өрийн төлбөрт дефолтын эрсдэл үүсэж болзошгүй гэж Төсвийн зөвлөлийн зүгээс үзжээ. Түүнчлэн дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлын дараах эдийн засгийн хямралт байдал, нийлүүлэлтийн тасалдал, Орос Украины мөргөлдөөнөөс үүдсэн эрчим хүч, хүнсний хямрал зэрэг хянах боломжгүй гадаад нөхцөлөөс хамаарсан дотоодын эдийн засгийн төлөвийн талаарх хувилбарууд дээр үндэслэн дефолтоос урьдчилан сэргийлэх алхам, арга хэмжээг тус зөвлөлөөс боловсруулжээ. Хувилбаруудад гадаад нөхцөл байдал 2023 оныг дуустал одоогийнхоос дээрдэж сайжрахгүй гэж төсөөлж дотоодын эдийн засаг, нийгэм дэх гарч болох эрсдэлт нөхцөлүүд дефолтод хэрхэн нөлөөлж болохыг харуулахыг зорьжээ. Экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон нийлүүлэлтийн боломжит хослол дээр үндэслэн дөрвөн төрлийн хувилбарыг төсөөлөлд суурь болгон ашиглажээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цаашид одоогийн түвшинд хэвээр хадгалагдана эсвэл буурна гэж таамагласан байна.
Хувилбаруудад экспортын гадаад хүчин зүйл, экспортын орлого, инфляц, нийгэм улс төр, төсөв гэсэн үндсэн үзүүлэлтүүдийг ашиглажээ. Одоогийн байгаа нөхцөл дээр үндэслэн инфляц цаашид буурахгүй өснө, эсвэл өнөөгийн түвшинд хадгалагдана гэж тооцжээ. Мөн Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт бүрэн хийгдэхгүйгээр уг банкин дээр байгаа гадаад бондын төлбөрийг төсөв хариуцна гэж төсөөлжээ.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВИЙН ХУВИЛБАРУУД БА ДЕФОЛТЫН ЭРСДЭЛ
Төсвийн зөвлөл нь дээрх хувилбаруудаас Монгол Улсад дефолт үүсэх эрсдэл нь бодитой гэж үзэж дефолт үүсэхгүй байх чиглэлд бодлого боловсруулагчдын зүгээс авах арга хэмжээ, хийх алхмуудыг дараах байдлаар томьёолжээ. Тухайлбал:
Сэтгэгдэл ( 1 )
Дефолд үүсвэл засаг төрд байсан байгаа хулгайчуудад хатуу арга хэмжээ авч үр удмаар нь шийтгэвэл зохино