Ямаль үдэшлэгтээ одой хүмүүс болон том хөхтэй, шаргал үстэй бүсгүйчүүдийг урьжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 15

Өнгөрсөн долоодугаар сарын 13-нд Испанийн шигшээ болон “Барселона”-гийн нялх од Ламин Ямаль 18 насны төрсөн өдрөө шуугиантайхан тэмдэглэлээ.

Төрсөн өдрийнхөө үдэшлэгт одой хүмүүсийг урьсны зэрэгцээ мөн том хөхтэй, шаргал үстэй бүсгүйчүүдийг сорчлон урьсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, багагүй шуугиан тариад байна.
 
Ялангуяа одой хүмүүсийг үдэшлэгтээ урьсан нь тэднээр зугаагаа гаргах, шоолж инээлдэх зорилготой байсан байж магадгүй хэмээн олон нийт дургүйцсэн гэнэ. Мөн хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг доромжлохыг хатуу хориглосон байдгийг ч сануулжээ. Тиймээс Цагдаагийн газраас үдэшлэг дээр яг юу болсныг хянаж шалгахаар болсон байна.
 
Ламин Ямалийн үдэшлэгт уригдсан нэгэн одой жүжигчин хэвлэлд ярьснаар бол доромжлох, гоочлох өнгө аяс огт байгаагүй харин ч хүндэлж харилцсан байна. “Тэнд байсан хүмүүс надтай лав дээрэнгүй, дооглосон, доромжилсон байдлаар харилцаагүй. Бидэнд тайван ажиллах боломж олгосон. Яагаад ийм их шуугиан болоод буйг ойлгохгүй юм. Бид хүссэнээ л хийж буй жирийн хүмүүс шүү дээ. Мөн зугаа цэнгэлийн салбарын ажилтнууд. Яагаад бид тэр үдэшлэгт очиж болохгүй гэж? Бие нь тийм болохоор болохгүй юм уу? Бид циркийн сармагчин биш гэдгээ мэднэ. Зааг хязгаарыг яавал давах вэ гэдгийг ч сайн мэднэ. Бид бүжиглэж, хундага дарс тарааж, илбэ үзүүлдэг. Олон янзын шоу хөтөлбөртэй. Тэр оройг хамтдаа сайхан өнгөрүүлсэн. Ламин Ямалийн үдэшлэг болохоор л ингэж их шуугиад, эгдүүцээд байна шүү дээ” гэж нэгэн одой жүжигчин өгүүлсэн байна.
 
Одой жүжигчдээс гадна том хөхтэй, шаргал үстэй бүсгүйчүүдийг үдэшлэгт урьсан явдал анхаарал татсан байна. Тийм урилга авсан Испанийн загвар өмсөгч Клаудиа Кальво “Надад бүх зурвасаар ирсэн хүсэлтийн скришотууд байгаа. Хэрвээ үдэшлэгт ирвэл 10-20 мянган евро өгнө гэсэн. Гэхдээ 24 цагийн турш ажиллана гэсэн. Үдэшлэгт ирээч, цагийг хамт сайхан өнгөрүүлье гэсэн урилгын цаана юу ч байж болох тул болгоомжилсон. Юу болохыг мэдэхгүй шүү дээ. Тэгээд ч хаана үдэшлэг болохыг тодорхой дурдаагүй байсан.  Том хөхтэй, шаргал үстэй 12 бүсгүй хэрэгтэй гэж хэлж байсан. Яагаад заавал тийм шаардлага тавьсныг нь мэдэхгүй” хэмээн өгүүлжээ.
 
Ийнхүү Ламин Ямаль насанд хүрсэн эхний өдрөө дуулиантайхан тэмдэглэж, мөн мөрдөн шалгуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.154) 2025 оны 07 сарын 15

Энэ жаал буруу замаар будаа тээхээр болоод явчих шиг, нас залуу, дархлаа сул тул оддын өвчинд амархан нэрвэгдэж байх шиг

0  |  0
DR. ADITYA(102.89.82.133) 2025 оны 07 сарын 15

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n

Close menu