“Сан Антонио”-гийн франц төв Виктор Вэмбаньяма солилцоогоор супер одод авах гэлгүй багийнхаа залуус дээр тулгуурлаж баг босгох нь зөв гэж бодож буйгаа хэлжээ.
“Супер оддын төлөө залуу багийг задалж, үндэс суурийг нь устгах хэрэггүй гэж би “Сан Антонио”-гийн тухайд бодож байна. Ер нь энэ клуб том одод гэлгүйгээр баг босгож чаддагаараа зартай шүү дээ. Баг маань тэнцвэртэй байгаасай гэж би хүсдэг.
Үнэнээ хэлэхэд, гэрээгээ сунгах тухай юмуу эсвэл гэрээний үнийн дүнгийн талаар би бодоогүй яваа. Энэ тал дээр NBA-д яг ямар байдгийг нэг их сайн мэдэхгүй. Гэхдээ замналынхаа турш нэг багтаа тоглох нь миний мөрөөдөл” гэж Вэмбаньяма өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )