Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсгийн “Яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарласан билээ.
Харин өнөөдөр /2022.05.30/ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын асуудлыг хэлэлцэж, Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Би хууль зүй,ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэл бичээгүй миний сэтгэгдлийг яагаад устгаад байгаа юм бэ?
@ол
1dor bgaa humuus uulzhgui bhuu