Өчигдөр орой буюу тавдугаар сарын 30-ны 20:50 цагийн үед Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай сумдад нөөлөг салхи ажиглагдаж байгаа тухай шуурхай мэдээг бид хүргэсэн.
Нөхцөл байдал өнөө өглөөний байдлаар ямар байгааг Дундговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжилтнээс тодрууллаа.
Тэрбээр "Өнгөрсөн өдөр ажиглагдсан нөөлөг салхины хурд зарим үед 21-25 метр секунд хүрч ширүүссэн хэдий ч удаан азаар үргэлжлээгүй. Салхины дараа бага зэрэг бороо орсон. Агаарын урсгал баруунаас чиглэлтэй байдаг учраас хамгийн түрүүнд баруун талын сумдаар цаг агаарын шинж тэмдэг илэрч эхэлдэг.
Бид долоо хоногийн цаг агаарын мэдээллээ даваа гарагт олон нийтэд хүргэдэг. Өдөр бүр өдрийн мэдээллээ хүргэж байна. Он гарсаар нөөлөг салхи аймгийн хэмжээнд ажиглагдаагүй" гэсэн тайлбар өглөө.
Сэтгэгдэл ( 0 )