Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замын нөхөлтийн ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн Улсын чанартай авто замын засварын ажлын талаар "Эрхэт Монгол" группийн хамтарсан баг сурвалжилаад ирсэн. Бид цаг тухай бүрт нь цаг үеийн мэдээ мэдээлэл, сурвалжилга, ярилцлагыг уншигчдадаа хүргэж ажилласан билээ. Тухайн үед Улаанбаатар-Дундговь чиглэлийн Улсын чанартай авто замын засварын ажил эхэлсэн байсан бол өчигдрөөс А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн Улсын чанартай авто замын нүхэн эвдрэлийг нөхөх ажил эхэлсэн байна.

Тус ажлыг инженер-2, ачигч-1, өөрөө буулгагч-1, дохиочин-1, даамал-1, ХАБЭА-н ажилтан-1, замчин-15 бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байгаа ажээ. 

Дашрамд өгүүлэхэд, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замын засварын ажилд зориулж энэ жилийн Улсын төсөвт нийт 3.4 тэрбум төгрөгийг тусгаад байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
55(192.82.89.35) 2022 оны 05 сарын 31

Сайжруулсан шахмал түлш гээч юм хийх гэж нэг ажлаа нөгөөгөөр нь эвдэн сүйтгэж ажил хийсэн болоод яахав дээ. Төсвийн мөнгө уйлдгийг мэдэрнээ.

0  |  0
Top