ТӨВ: Алтанбулаг "Улсын тэргүүний сум" боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Төв аймгийн Алтанбулаг сумыг Монгол Улсын Засгийн газраас "Улсын тэргүүний сум"-аар шалгаруулан, өнөөдөр шагналыг нь гардууллаа. Алтанбулаг сумын хувьд УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сум, орон нутагтаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдралын чанарыг ахиулж, эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээ сайжруулсны үр дүнд ийнхүү Төв аймгийн 2 дахь улсын тэргүүний сумаар шалгарч байна.

Сумын нутаг дэвсгэрт олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн их бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, сумын эдийн засгийн үндсэн салбар ХАА-н салбар эрчимтэй хөгжин "Хүнс үйлдвэрлэгч-Экспортлогч орон" болох бодлого зорилтыг хэрэгжүүлэх хөгжлийн гол түшиц нутаг болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top