Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 05 сарын 29-ний А/230 захирамжаар аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байна
Иж бүрэн сургуульд ДСЦТС ХК-ийн бие бүрэлдэхүүн харъяа орон нутгийн түлш эрчим хүчний албанд харьяалагдаж компанийн хэмжээнд мэргэжлийн анги, цахилгааны аваари техникийн бүлэг аврах бүлгийн нийт 78 хүний бүрэлдэхүүнтэйгээрээ оролцож байна.
Энэхүү гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр ДСЦТС ХК-ийн Сүхбаатар салбарын Цахилгаан шугам сүлжээний засварын мэргэжлийн анги Сүхбаатар сумын 4-р багийн 1-4-р хэсэг Шүдэнзний арын 119 айл өрхийн цахилгаан хангамжийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Ингэснээр тус хэсгийн айл өрхийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа сайжирна.
Сэтгэгдэл ( 0 )