СЭЛЭНГЭ: Бөхчүүдэд цол, чимэг олголоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны зургадугаар сарын 06-ны өдрийн А/237 дугаар захирамжаар 2021 оны аймгийн бөхийн цол олгож, эрэмбэ тогтоох 128 бөхийн барилдаанд амжилттай оролцсон бөхчүүдэд цол, чимэг олголоо.

Хүчит 128 бөхийн барилдаанд Сайхан сумын харьяат "Таван-Хан" бөхийн дэвжээ, "Буян намсрай"ХХК-ий бөх сумын заан О.Төрбат 6 давж үзүүрлэсэн тул "Аймгийн ЗААН" цол, Мандал сумын харьяат сумын заан С.Одхүү 5 даван шөвгөрсөн тул "Аймгийн НАЧИН" цол, Хүдэр сумын харьяат "Таван-Хан" дэвжээ, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Алдар спорт хороо, "Баатар дулаан хан"ХХК-ий бөх, аймгийн арслан Д.Төрболд 7 давж түрүүлсэн тул "ХУРЦ" чимэг, Мандал сумын харьяат "Таван-Хан" дэвжээний бөх, аймгийн харцага Х.Наранбаяр 5 давж шөвгөрсөн тул "Улам нэмэх" чимэг тус тус олгож үнэмлэхийг гардуулан өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top