Оросын супер модель Ирина Шейк “Jean Paul Gaultier” брэндийн зуны загварын сурталчилгаанд оролцлоо.
Ирина усны хувцаснаас гадна даашинз, жийнс өмсөж, фэнүүдээ баярлуулжээ.
Зураг авалт Францын Ривьерад явагдсан бөгөөд Английн гэрэл зурагчин Шарлотта Уэльс ажилласан байна.
Тус брэндийн хэвлэлийн төлөөлөгч “Баруунд Оросын бүх юмнаас татгалзаж болно. Гэхдээ нефть, байгалийн хий, Овечкин, Ирина Шейк нараас л татгалзах арга байхгүй. Ирина бол хамгийн үзэсгэлэнтэй орос бүсгүй” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Рекламдаад байгаа барааг нь европчууд нь авах юм болов уу даа