Вера Брежнева ОХУ-д БАЯРТАЙ гэж хэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Украины ВИА Гра хамтлагийн дуучин асан Вера Брежнева ОХУ-д дахиж хэзээ ч тоглолт хийхгүй гэж шийдсэнийг дуучны PR-менежер Анастасия Драпеко зарлалаа.

Хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украинд нэвтэрснээс хойш Вера ОХУ-д уран бүтээл туурвиж байсан украин дуучдын нэгэн адил дайныг эсэргүүцэн, гуравдугаар сард Оросоос гарч явсан.

Түүнийг гарсны дараа оросууд зар сурталчилгааны гэрээнүүдийг нь цуцалж, концерт тоглолтыг нь цуцалсан билээ.

Одоо Вера Брежнева нөхөр болох хөгжмийн зохиолч Константин Меладзе, охин Сара нарын хамт Италид амьдарч байгаа. Гэхдээ ихэнх цагаа Польшид Украины дүрвэгчдэд туслан өнгөрөөж байгаа юм.

ВИА Гра хамтлаг 2000 оноос хойш гишүүдээ солин, уран бүтээлээ туурвиж байсан ч хамтлагийн менежер Константин Меладзе хамтлагийг бүр мөсөн хааснаа саяхан зарласан.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
No(77.24.7.205) 2025 оны 03 сарын 13

Мундаг эмэгтэй юм

3  |  1
Ааааа(202.21.108.252) 2025 оны 03 сарын 13

Угаасаа тэтгэвэртээ гарч байгаа биз дээ. Унтарсан од гэдгээ мэдэхгүй байгаан байлгүйдээ.

8  |  9
иргэн(192.82.68.168) 2025 оны 03 сарын 13

Мундаг байна аа.

8  |  3
Zow shd(66.181.180.154) 2025 оны 03 сарын 13

Manaihan bas ih hutsnaa. Chinad manai neg duuchin aldartai duuchin baij bgaad Mongol China 2 dain hiivel bi Chinagaas ih mungu olson geed daldaigaad yavah uu? Yamar ch teneg hun ooriin eh ornoo l gene shd. Ih ch bai baga ch bai. Harin ch eh oronch zow shiidver bna. Manai baliar huvia bodson urlagiinhan bol harin Mongoloo hayaad mungu ih olj bgaa geed daisniihaa gazar uldej magadgui l baih.

14  |  0
odoo hen sh bish bol(192.82.78.160) 2025 оны 03 сарын 13

odoo ene avgaig orosd hen ch toohgui sh dee. nohor geh neg muu haltar gvrj bii l dee. odoo orosd olson mongooroi her udaan amidarah be dee. ted nariig baruund hen ch tooj sonsohgui sh dee..

6  |  11
Уншигч(66.181.161.100) 2025 оны 03 сарын 13

Зөв, дэмжиж байна.

9  |  5
Haha(66.181.161.29) 2025 оны 03 сарын 13

Haha hogshin yanhan Orost toglood ch amjilt olohgui biz

6  |  10
Би(202.126.89.134) 2025 оны 03 сарын 13

Эх оронч юм бол украйндаа амьдрах хэрэгтэй шдэ. Бүх орлогоо оросын шоу бизнесээс олчихоод

4  |  3
Close menu