“Аль-Каида” террорист бүлэглэл Энэтхэгийн Дели, Мумбаи хот болон Уттар-Прадеш, Гужарат мужид амиа хорлогчдын оролцоотой террорист ажиллагаа зохион байгуулна гэж сүрдүүлжээ.
Энэтхэгийн эрх баригч “Бхаратиа Жаната” намын албан ёсны төлөөлөгч асан Нупур Шарма өнгөрсөн долоо хоногт үндэсний телевизээр явсан мэтгэлцээний үеэр зөнч Мухаммед болон лалын шашны эсрэг мэдэгдэл хийсэн нь Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс зэрэг исламын шашинтай улс орнуудад дипломат маргаан дэгдэхэд хүргэсэн билээ. Исламын шашинтай олон улс тухайн оронд суугаа Энэтхэгийн элчин сайд нарт эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Энэтхэгийн Засгийн газар болон “Бхаратиа Жаната” нам эдгээр мэдэгдлээс зайгаа барьж, Шармаг албан тушаалаас нь чөлөөлж, намын гишүүнчлэлээс хасжээ.
Мягмар гарагт Дели хотын цагдаа Нупур Шарма болон түүний гэр бүлийг хамгаалалт авсан байна. Харин Махарашатра мужийн цагдаа Нупур Шармагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, энэ сарын 22-нд мэдүүлэг авах болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )