Улсын начин Э.Энхбатын амь насыг хөнөөсөн хэргээр шүүгдэж байгаа Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт найман жилийн ял төлөвлөсөн гэх мэдээллийг албан бус эх сурвалж өглөө.
Тэрбээр "Н.Түвшинбаярт найман жил оноохоор яриад тохирчихсон гэнэ билээ. Шүүх хурлаас өмнө эхнэрээсээ салж, эд хөрөнгөө хуваасан гэдэг ч мэдээлэл бий" хэмээн ярилаа.
Н.Түвшинбаярыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн гэх хоёр зүйл ангиар яллаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Хуульд зааснаар Н.Түвшинбаярт 12-20 жилийн ял, эсвэл бүх насаар хорих ял онооно.
Тэгвэл яллагдагч Н.Түвшинбаярын өмгөөлөгчийн зүгээс өчигдөр /2022.06.08/ "Эрүүгийн хуулийн 10.1-2.1-д заасан "Хүнийг алах" гэсэн зүйл ангийг 11.1 буюу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах зүйл ангиар өөрчлүүлэх, мөн 17.8-1-д заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх зүйл ангийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно" гэдгээ мэдэгдсэн.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дэх хэсэгт "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ.
Шүүх хурал өнөөдөр /2022.06.09/ хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлыг 09:30 цагт товлосон бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Сэтгэгдэл ( 9 )
За арайчдэээ шударга ёс хаан байнаа. Цаазын ял өгөх ёстой нэг эсвэл бүр насаар нь хорих ял өг
Арай үгүй байлгүй дээ. Монголын шүүх ингэж жирийн иргэд болон алдар нэр, албан тушаалтнуудад ялгавартай хандаж шийдвэр гаргаад байвал эргээд ”цусан өшөө” авах хандлага гарах нь ойрхон л байх. Шартай, хортой хүмүүс бас байгаа шүү. Тун ойрхоны жишээ нь ОХУ-д охиноо хүчүндүүлсэн аав шүүхийн танхимд яаж цусан өшөө авч, хорсолоо тайлсныг уншсан, сонссон, нийтийн сүлжээгээр үзсэн хүмүүс байгаа л байлгүй.
Хоёр жилийн дараа гудамжинд арзайтал инээчихсэн явж явах нь лээ, ганзулыгаа сугадчихсан
тэгж баярлуулсаныхаа төлөөсөнд хүн хэрцгий баясалаар алах ёстой юмуу? тэнэг пиз...минь
Hamt uuj idej ehleliig ni tavisan nuhud,tuugeer yavah gaig uugeer duudaj nervegduulsen humuus ni hamtdaa hariutslaga huleegeerei bilee. um neg taliin buruu gej hezeech baidaggui. Geendee ch bii goondoo ch bii. Tsag busaar zuurdaar uheh tavilantai hund bas boloogui uiliin uriin asuudal baigaa ni oilgomjtoi. Burhanii orond odohdoo ch neg ih hun zovoosongui, gai bolj, tuvug udahgui odson buyantai gej uvgud hurtel yaridag bhaa. Hatuu chl unen ug. Ene huu buruu humuusiin balgaar ur huuhed yutaigaa nasaaraa shar mahandaa hatlaa.nuguu hunii ehner ah duus yagaad iim tavilan baiv gedegt dugnelt hii
Бурхан өршөөг.
Хайран сайхан залуу. Эр нэг энддэг гэдэг л боллоо. Цаана нь эхнэр хүүхэд, ээж аав нь хэлмэгдэх ёсгүй шүү дээ. Ядаж байхад хүний мууд дуртай улс яасан ч олон болчихсон юм. Юу ч гэж занаж зүхээд байдал эргэж хэвэндээ орохгүй гэдэг талаас бодооч. Хууль өгөх ялөө өгнө л биз. Нэмэж яллаад яахав. \n
Монголын нэрийг дэлхийд гаргаж Монголчуудыг маш их баярлуулж байсан хүн дээ .