Шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.06.09/ боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлаас шүүгдэгч Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо

Шүүх бүрэлдэхүүнээс нийт 2.7 тэрбум төгрөгийн нөхөн төлсөн гэдгийг тодотгоод шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг мэдэгдэж байна. Бусад зардлаа иргэний хэргээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа. Түүнчлэн давж заалдах эрхтэй, улсын яллагч эсэргүүцэж бичих эрхтэй гэдгийг тодотголоо. 

Шүүх хурлын үеэр шүүгдэгч Н.Түвшинбаяр эцсийн үгээ хэлсэн. Тэрбээр "Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаач найзынхаа ар гэр, үр хүүхдээс нь чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Миний хамгийн сайн найз байсан. Хүүхэд байхаасаа л алдаа, оноогоо ярьж байсан. Найзынхаа амь насанд хүрнэ гэж бодоогүй явсан. Би насан туршдаа найзынхаа ар гэрт тус дэм болж амьдрах болно. Мөн Монголын ард түмнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна. Энэ хэрэгт холбогдож орж ирсэн гэрчүүдээс уучлал хүсэж байна. Зөвхөн би буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж, ойлгож байгаа. Эрхэм шүүгчээ хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна" гэсэн юм. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ!

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daanch dee!!!syyh sy(148.60.92.227) 2022 оны 06 сарын 10

naiziin ehner bol synaltai sylam baina?gej bichej baina ene yu gesen yg be?yldsen ger byliig ni yallaj baigaa bas neg arga yy?ta nar yahaaraa hyn alchihaad 16 jiliin yal abdag bainaa,ene bol syyh hyibaldaj alyyrchinii tald handsan ni ilt haragdaj baina,ter telber ene ter chini yu yum be?....teleh yostoi bolood teldeg yum!hyn alchihaagyi bol ene ikhe hereg sehegdeh yy?ygiin yhaan myytai debersen teneg yhaanaasaa bolj ytga ychirgyi hyn alchihaad odoo bolson hoino syyhtei hyibaldan hyyliin gadyyr ami heltreh sanaatai dahin dabj zaaldna gej baigaa ni hynii ynergyi ami argachaasan siitgel bolloo?Od

0  |  0
Зочин(122.201.31.32) 2022 оны 06 сарын 10

Хүн зодож алсан хүнд их бага ял өгсөн байна, нэр алдартай хүн болохоор тэр үү. Солонгост эмчлүүлж байсан эмчилгээний өндөр төлбөрийг талийгчийн гэр бүлд өгсөн тэтгэмж мэтэнр гуйвуулжээ, бодит байдал дээр 3 бага хүүхэдтэй ганц эмэгтэй хүн амьдрахад хэцүү шүү дээ. Энхбатын эхнэрийг харааж загнаад байгаа хүүхгүүд өөрсдөө нөхрөө зодуулаад үхүүлээд өнчин хүүхдүүдтэйгээ үлдлээ гээд боддоо, бас л муухай улс байна шүү та нар. Түвшинбаяр ч яахав шоронд тарвалзаж байгаад л сайндаа 7 жил болоод гараад ирнэ . Үхсэн хүн хөөрхий

0  |  0
Халтамаа Баттулга (66.181.161.86) 2022 оны 06 сарын 10

Түвшинбаяр аврага хүн үодох хүн бишээ. 2-3 жилийн дараа шоронгоос гарчихнаа, тэр үед та нар мартсан байнаа за юу.

1  |  0
Zochin(66.181.160.17) 2022 оны 06 сарын 10

Mongoliin shuuh ene battulgiin uyanii nohoig barag l bayngol zochid buudald ajild oruulaad uguh shahsan bnashdee 16 jil chini 100 jiliin urshuuluur 8 jil bolno sain humuujij bna geed yliin honog hasuulaad 4 jil bolno tegesgeel garaad irneshdee naad aluurchjn chini honglii shuuhiin jujig

0  |  0
Zochin(202.126.89.52) 2022 оны 06 сарын 09

Zuv, shuuhiin shiidver, yal baga bna aa

0  |  0
Зочин(66.181.179.164) 2022 оны 06 сарын 09

Халхын шорон ноомхон, зэргээээц шинэ овгор хүлээж авахад бэлтгэээд

0  |  0
Өмгөөлөгч(202.126.89.231) 2022 оны 06 сарын 14

Өндөр ял өгсөн байна. Найзын эхнэр бол шуналтай шулам байна.

3  |  1
Иргэн(37.173.188.81) 2022 оны 06 сарын 11

Бага өгсөн бна.Жилийн дараа гараад ирнэ дээ энэ алуурчинд.

2  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 06 сарын 10

Хөөрхий бөхийг Женко л хөөргөөд нохойн замаар оруулчихлаа даа, мууг дагавал могойн хорлол болноо гэж

3  |  2
Зочин(66.181.179.141) 2022 оны 06 сарын 09

Архи гэдэг идээнээс болж олон сайхан хун амьдралаа урж бнашуу. Х

4  |  0
өмгөөлөгч(64.119.22.44) 2022 оны 06 сарын 27

гэм буруугаа хүлээж хохирол төлсөн байхад өндөр ял өгсөн байна анх удаа шийтгүүлж байгаа хүн биз дээ

6  |  0
Top