Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл улсын яллагчийн зүгээс яллагдагч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ял оноох санал гаргасан байна. Улсын яллагчийн дээрх саналыг шүүгдэгийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Яг одоо шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар дахин түр завсарлаад байна.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөс өмнө шүүгдэгч Н.Түвшинбаяр эцсийн үгээ хэлсэн. Тэрбээр "Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаач найзынхаа ар гэр, үр хүүхдээс нь чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Миний хамгийн сайн найз байсан. Хүүхэд байхаасаа л алдаа, оноогоо ярьж байсан. Найзынхаа амь насанд хүрнэ гэж бодоогүй явсан. Би насан туршдаа найзынхаа ар гэрт тус дэм болж амьдрах болно. Мөн Монголын ард түмнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна. Энэ хэрэгт холбогдож орж ирсэн гэрчүүдээс уучлал хүсэж байна. Зөвхөн би буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж, ойлгож байгаа. Эрхэм шүүгчээ хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна" гэсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хоригдож байгаа хүн яаж хүүхдийн төлбөр 70 саяыг төлөх вэ? 70 саяын төлбөртэй ямар сургууль байдаг юм бол? жаахан шунал бас байна уу ? Өмнө нь ямар сургуульд сурч байсан түүгээр нь тогтоох хэрэгтэй
Byh nasaar ni hori?...