Н.Түвшинбаяр хохирогчийн ар гэрт 2.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН нөхөн төлбөр төлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.06.09/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал 09:30 цагт Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон бөгөөд дөнгөж сая эхэллээ. 

Шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцож байна. 

Энэ үеэр улсын яллагчийн зүгээс "Н.Түвшинбаяр согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, онц харгис хэрцгийгээр алсан. Эд зүйл эвдэж 2 сая 772 мянган төгрөгийг хохирол учруулсан. Тиймээс Н.Түвшинбаярт хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах саналтай байна. Хоёр тэрбум төгрөг 780 сая гаруй төгрөгийг Н.Түвшинбаяр хохирогчийн талд төлсөн. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэхийг нээлттэй үлдээж байна" гэлээ. 

Харин хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс "Прокурорын яллах дүгнэлтэд тодорхойгүй шалтгаанаар гэж байна. Гэрч нараас асуух замаар гэмт хэргийг үйлдэх шалтгааныг тодруулсан. Өмгөөлөгчийн дүгнэлтийг бичгээр гаргаж байна" гэдгийг тодотголоо. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(66.181.161.68) 2022 оны 06 сарын 11

Юун шунал вэ? Эцэг, хань ижил , үрээ алдсан хүмүүст 100 тэрбум ч багадна. Энэ бичээд шуналтайг нь гайхаад байгаа хүмүүс үр хүүхэд ээж аав хань ижилгүй юмнууд юм байна л даа. Алуулаад алдахаар ингэж хэлж чадахгүй. Энэ ганц хүний амь наснаас гадна бүхэл бүтэн айл аз жаргалгүй болж ээж аав нь эхнэр нь хүүхдүүдийнх энэ насны амьдралд нөхөж болшгүй уй гашуу тохиолдсон. 6-7 хүнийг зовлонд унагаачаад шуналтай гэх бол ичгүүр шүүү

1  |  0
Зочин(64.119.25.84) 2022 оны 06 сарын 12

Хүн алсан алуурч хэзээч сайн явддаггүйн баттай

0  |  1
irgen(202.9.40.89) 2022 оны 06 сарын 11

Hamt arhi uuj zodoldood.Tuvshinbayr uhsen bol ene avgai 3 terbumiig gargaj egehuu.Eeriinhe orond Tuvsheeg taviad sain boddoo.Yasan ih shunal ve.Tgd ch hunii uom hund naaldadgui uom.GalErdene Ganzul gj hachin uomnaas nuhen tulber garguulj av.5 viskig gantsaar uugaagui n lav.Er n huuhnuud orson heruul zaaval buzar daguuldag uom\n

0  |  1
Зочин(192.82.73.178) 2022 оны 06 сарын 10

Битгий худлаа юм сэвээд зовж шар махтайгаа хатаж яваа эмэгтэй 3 хүүхэд рүү дайраад байгаач ээ. Шүүх ямарч мөнгө тогтоогоогүй . Аав нь байхдаа сурч байсан сургуулийн төлбөрийг нэхэмжлэл болгосон ч шүүх тэр мөнгийг тогтоогоогүй 2,7 тэр бум төгрөг Солонгос эмнэлгийн төлбөрт төлсөн. Энэ хэд Түвшинбаяраас авсан мөнгө байхгүй шүү. Түвшинбаяр зальтай муу хүн юм ойлгодоггүй ард түмний толгойг угааж 2 үл хөдлөх өгье гэсэн тэр нь 6 мкв повилон тэрийг ч шүүх өгөх шийдвэр гаргаагүй. Нандинцэцэгээ тархины тураалтай үхэр монголчууд шүү. Чанга байгаарай чамд хэцүү байгаа.

1  |  1
З(118.235.7.85) 2022 оны 06 сарын 12

Төлбөрийн чадваргүй хүн байсан бол хохирогчийн тал хоосон л хоцордог юм байна лээ. Хэдэн давхар хохироод

7  |  2
зочин(202.21.104.98) 2022 оны 06 сарын 12

цаазаар ав

2  |  6
Top