Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр яллагдагч Н.Түвшинбаяр "Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаач найзынхаа ар гэр, үр хүүхдээс нь чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Миний хамгийн сайн найз байсан. Хүүхэд байхаасаа л алдаа, оноогоо ярьж байсан. Найзынхаа амь насанд хүрнэ гэж бодоогүй явсан. Би насан туршдаа найзынхаа ар гэрт тус дэм болж амьдрах болно. Мөн Монголын ард түмнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна. Энэ хэрэгт холбогдож орж ирсэн гэрчүүдээс уучлал хүсэж байна. Зөвхөн би буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж, ойлгож байгаа. Эрхэм шүүгчээ хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна" хэмээн үгээ хэллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Amiig amiar solimoor baina. Gerchtei, ooroo buruugaa huleesen, gutgegdeh bolomj 0
Hyn alchihsan hyniig ingej ilerhii yarij boloh yy?Ta hyn alchihsan bol taniig ingej todorhoiloh yy?hynii altan ami s dee???????????erhem ee!!nasaar ni horibol taarah hereg yildsen notlogdohgyi yum haraajaar baihgyi syy!!!!syyh syyj chadahgyi Tybsinbayariin taliin maapuud ajillaj baina?Iimees ene syyh hyral hydlaa????????
Эр хүн. Ингэж ярьж ингэж ухаарвал Монголчууд Түвшинбаяр аврагыг хайрлана. Хэдэн жил суугаад ард түмний уур бухимдал тайвширсан үед тэгээд авсан ялаа зөв эдэлж, сайн хүмүүжиж чадвал хэт нь Монгол улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлж хугацаанаас нь өмнө суллана биз. Гэхдээ амьдрал баялаг. Алдар хүндийг зөв дааж амьдрах хэрэгтэй. Хүний хувьд муу хүн биш гэж боддог. Зүгээр л зөв амьдарч сайн үйл хийж энэ хорвоог энэ нэгэн насны амьдралыг хүний ёсоор л өнгөрөөх нь зөв юм болов уу гэж л бодож байна.