Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа билээ.
Эдгээрийн дунд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын Д.Эрдэнэбилэг багтсан бөгөөд түүнийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-ний өдөр цагдан хорьсон.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн пүрэв гараг буюу зургаадугаар сарын 9-ний өдөр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын зүгээс түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзжээ.
Харин дээрх захирамжид өмгөөлөгч нар гомдол гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгч хянаад зургаадугаар сарын 13-ны өдрийн хурлаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Д.Эрдэнэбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болгож, түүнийг сулласан байна.
Сануулахад, Д.Эрдэнэбилэгийг саатуулснаас нэг өдрийн дараа Худалдаа хөгжлийн банкны зүгээс Хөгжлийн банкнаас авсан зээл болох 192.6 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулахаа мэдэгдсэн байдаг.
Сэтгэгдэл ( 3 )
Ажил хийхгүйгээр улс орон дэвжихгүй.Баялаг бүтээгчдээ ажиллуул
Гадагшаа гарах юм бо хэзээ ч ирэхгүй шүү ядахдаа өрөө авч байж гаргах хэрэгтэй шүл
Hulgaich liivarchdiin zasaglal uneheer huchtei bainaa.