ДАРХАН-УУЛ: Хүүхдийн зуны сувилал ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Дархан-Уул аймгийн Засаг даргын дэмжлэгээр Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж буй "Чийрэгжүүлэн эрүүлжүүлэх" хүүхдийн зуны сувилал энэ сарын 13-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэхүү сувиллын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийг зуны улиралд нар, ус, агаараар чийрэгжүүлэн эрүүлжүүлэх мөн цус багадалт, сульдаа, тураал зэрэг суурь өвчинг бууруулах, дархлааг сайжруулах, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой юм.

Сувилалд 0-5 насны суурь өвчтэй, өвчлөмтгий хүүхдүүдийг өрхийн эмчийн тодорхойлолтын дагуу хүлээн авч, эмчилгээний заалт бичиж,/ Хооллолт-сүү цагаан идээ, айраг шар сүүнд оруулах, бүх биеийн ба хэсэгчилсэн иллэг, массаж хийх, нарны туяаны тусламжтайгаар эмчлэх/ төлөвлөгөөтэйгээр чийрэгжүүлнэ.

Мөн эцэг эхчүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу Хүүхдийн асаргаа сувилгаа,Эрүүл зөв хооллолт, Амьсгалын замын өвчин, Суулгалт өвчнөөс сэргийлье, Чихний өвчин, Сульдаа өвчнөөс сэргийлье, Цус багадалт,аюултай ерөнхий шинжүүд зэрэг сургалтыг үе шаттайгаар зохион явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top