Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс үнэт эдлэл хулгайд алдагдсан” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, тус хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдийг 3 цагийн дотор шуурхай илрүүлэн, дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд, иргэд та бүхэн өөрийн эд хөрөнгө, бэлэн мөнгөний байршлыг бусдад мэдэгдэхгүй байж, гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлээрэй.
Сэтгэгдэл ( 0 )